[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Clocks

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
"Clocks"
Coldplay-гийн A Rush of Blood to the Head цомогт багтсан дуу
Худалдаанд гарсан огноо2002 оны 3-р сaрын 24
ФорматСД, ДВД, Пянз
Бичүүлсэн2002 оны 5-р сар
ЖанрАлтернатив рок
Үргэлжлэх хугацаа5:07
СтудиParlophone, Capitol
ЗохиогчГай Бэрримэн, Жонни Баклэнд, Вилл Чэмпион, Крис Мартин
ПродюсерКэн Нэлсон, Coldplay

"Clocks" нь английн алтернатив рок Coldplay хамтлагийн уран бүтээл юм.Энэхүү дуу Coldplay хамтлагийн бүх гишүүд зохиосон ба төгөлдөр хуур дээр голлон тоглогддог. Тэд энэ дуугаа өөрсдийн 2дох стиди цомог болох A Rush of Blood to the Head цомогтоо зориулан бүтээжээ.

Энэ дуу нь гарсан цагаасаа шүүмжлэгчдийн болон борлуулалтийн амжилтыг олсон. Шүүмжлэгчид дууны төгөлдөр хуурийг хэсгийг болон Грэмми шагнал хүртсэн явдлыг голлон үнэлдэг. Clocks нь 2003 онд Их Британид цомгийн 3 дах сингл болон гарч Британы сингл чартын #9-р байранд бичигдсэн бол АНУ-д цомгийн 2-р сингл болж "Billboard Hot 100" чартын #29, "Billboard Modern Rock Tracks" чартад #9-р байранд тус тус бичигдсэн. Улмаар энэ дуу Coldplay хамтлагийн "нэрийн хуудас" болсон дуунуудын нэг бөгөөд мэргэжлийн шүүмжлэгчдийн бүх цаг үеийн жагсаалтанд багтсан байдаг. Тухайлбал 2010 онд нийтлэгдсэн RollingStone сэтгүүлийн "Бүх цаг үеийн шилдэг 500 дуунууд" жагсаалтын #490-р байранд.

"Clocks" нь 2004 оны Грэммийн шагнал гардуулах ёслолд "Оны шилдэг дуу/бүтээл" төрөлд нэр дэвшин ялалт байгуулсан.

Дуу бүтээгдэх явц

[засварлах | кодоор засварлах]

"Clocks" нь Coldplay хамтлагийн 2 дах студи цомог "A Rush of Blood to the Head"-н бүтээгдэх явцын сүүлд бичигдсэн дуу юм. Нэгэн өдөр хамтлагийн дуучин Крис Мартин-г Ливерпүүл дэх студид байхад нь дууны рифф хэсэг толгойд нь орж ирсэн ба түүнийгээ төгөлдөр хуур дээр хөгжүүлж эхэлжээ. Мартины хэлсэнээр энэ дууг бүтээхэд Британы Muse хамтлаг нөлөөлжээ.[1] Мартин бүтээсэн рифээ хамтлагийн гитарчин Жонни Баклэндэд танилцуулсан ба Жонни үүн дээр нь өөрийнх гитарийн нэмэлт хэсгүүдээ оруулж өгсөн байна. Тэр шууд л гитараа барьж аваад (тэрэнд таалагдсан бололтой) эдгээр гайхалтай нотуудыг тоглож эхэлсэн. Энэ яг л нэг нэгнээ ойлгох ойлголцол байсан хэмээн дурджээ.

"Clocks"-г бичиж эхлэх үед хамтлаг шинэ цомогтоо зориулан аль хэдийн 10 орчим дуу зохиогоод байжээ.[2]. Гэсэн хэдий ч "A Rush of Blood to the Head" цомог бараг л бэлэн болсон байсан ба "Clocks"-г цомогтоо багтаахад хэтэрхий оройтсон гэж үзэж байв. Тиймээс хамтлаг энэ дууныхаа дэмо хувилбарыг бичүүлж бусад бүрэн дуусаагүй дуунуудын хамт "Songs for #3" нэртэй хаяглажээ. Энэ нь тэдний ирээдүйн 3 дах студи цомогт багтах дуунуудын жагсаалт байсан байж болно. [2]

2002 оны 6-р сард, Coldplay өөрсдийн шинэ цомогоо өөрсдийн лабэл Parlophone-д танилцуулахад бэлэн болжээ. Гэсэн ч Мартин энэ цомогоо "хэрэгцээгүй" хэмээн мэдэрч энэ цомгоо хамтлагийн болон лабэлийн сэтгэлд нийцэхгүй байсныг харилцан зөвшөөрч хойшлуулахаар шийджээ.[3] Фестивалд оролцсоны дараа, хамтлаг "Songs for #3" дуунууд дээрээ ажиллаж эхлэв. Тухайн үед Пил Харвэй (хамтлагийн менежер, Мартины найз) тэдэнд "Clocks" дуун дээрээ яаралтай ажиллахыг шаарджээ. Харвэй энэ дууны үгэн дээр нухацтай ажиллахыг хүссэн нь Мартины дууны үндсэн санааг агуулахыг зорьсонтой зөрчилдсөн.[2][3]. Харвэйгийн ятгалгаар Мартин "Clocks" дуун дээрээ үргэжлүүлэн ажиллаж эхэлсэн ба хамтлагийн бусад гишүүд дууны үндсэн төгөлдөр хуурын хэсэг дээр басс, бөмбөрийн аяийг оруулж өгсөн. Coldplay энэ дуугаа маш түргэн хугацаанд бичүүлж дуусгасан бөгөөд энэ нь "A Rush of Blood to the Head" цомог худалдаанд гарахаар товлосон өдрөөсөө хойшлоод байсантай холбоотой юм. Улмаар цомог 2 сарын дараа нийтэд цацагдсан.[3]

Багтсан дуунууд

[засварлах | кодоор засварлах]
7", 12", CD
Нэр Үргэлжлэх хугацаа
1. "Clocks"   5:09
2. "Crests of Waves"   3:39
3. "Animals"   5:32
Албан ёсны ремиксүүд

Чарт болон гэрчилгээнүүд

[засварлах | кодоор засварлах]

Illegal chart entered Flanders Tip|2
Чарт (2003) Оргил
амжилт
Australia ARIA 28
Бельги Ultratop Wallonia 7
Бразилийн Сингл Чарт (ABPD)[4] 41
Канад(Nielsen SoundScan)[5] 7
Франц SNEP[6] 65
Герман Media Control AG[7] 50
Ирланд(IRMA)[8] 15
Итали FIMI[9] 24
Нидерланд Single Top 100 2
Шинэ Зеланд Recorded Music NZ[10] 13
Шотланд Official Charts Company[11] 10
Швейцар Schweizer Hitparade[12] 71
Нэгдсэн Хаант Улс Singles (Official Charts Company)[13] 9
Америкийн Нэгдсэн Улс Billboard Hot 100[14] 29
Америкийн Нэгдсэн Улс Adult Top 40 (Billboard)[15] 4
Америкийн Нэгдсэн Улс Alternative Songs (Billboard)[16] 9
Америкийн Нэгдсэн Улс Dance Club Songs (Billboard)[17] 31
Америкийн Нэгдсэн Улс Mainstream Top 40 (Billboard)[18] 21

Жилийн эцсийн чарт

[засварлах | кодоор засварлах]
Чарт (2003) Байрлал
Нидерланд (Сингл Топ 100)[19] 30
Шинэ Зеланд (Recorded Music NZ)[20] 42
АНУ Billboard Hot 100[21] 81
  1. "Chris talks us through Rush A Rush of Blood to the Head" (PDF). Coldplay.com. November 2002. Archived from the original (PDF) on 8 August 2006. Татаж авсан: 19 December 2006.
  2. 2.0 2.1 2.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Wiederhorn
  3. 3.0 3.1 3.2 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Webb
  4. "Brazil" (PDF). ABPD. 6 October 2001. Татаж авсан: 1 April 2014.
  5. "Canada Top 20". Татаж авсан: 12 February 2018.
  6. Lescharts.com — Coldplay — Clocks  (фр.). French Singles Chart. Hung Medien.
  7. Загвар:Singlechart/germanencode/Загвар:Singlechart/germanencode/single Musicline.de — Chartverfolgung — Coldplay — Clocks (Герман). Media Control Charts. PhonoNet GmbH.
  8. "The Irish Charts - All there is to know". Татаж авсан: 12 February 2018.
  9. Italiancharts.com — Coldplay — Clocks  (итал.). Italian Singles Chart. Hung Medien.
  10. Charts.org.nz — Coldplay — Clocks. Top 40 Singles. Hung Medien.
  11. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  12. Coldplay — Clocks swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  13. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  14. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Coldplay Album & Song Chart History Billboard Hot 100, Coldplay. Prometheus Global Media.
  15. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call. Coldplay Album & Song Chart History Billboard Adult Top 40, Coldplay. Prometheus Global Media.
  16. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call. Coldplay Album & Song Chart History Billboard Alternative Songs, Coldplay. Prometheus Global Media.
  17. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Coldplay Album & Song Chart History Billboard Hot Dance Club Songs, Coldplay. Prometheus Global Media.
  18. ERROR: Billboard chart was invoked without providing an artist id. Artist id is a mandatory field for this call.Coldplay Album & Song Chart History Billboard Mainstream Top 40, Coldplay. Prometheus Global Media.
  19. "Jaaroverzichten – Single 2003". Hung Medien. Татаж авсан: 11 February 2018.
  20. "End of Year Charts 2003". Recorded Music NZ. Archived from the original on 12 Арван хоёрдугаар сар 2017. Татаж авсан: 12 December 2017. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help)
  21. Pedro. "Longbored Surfer - 2003". LongboredSurfer.com. Татаж авсан: 22 October 2014.