[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

Фенотип

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Организмын фенотип гэдэг нь тухайн организмын шинж чанаруудын (эсвэл шинж тэмдгүүдийн) бүхэл бүтэн багц юм.

Энэ нь зөвхөн ‘гадаргуу дээр харж чадах зүйл’ гэсэн үг биш. Харин ч тохиромжтой хэрэгслээр харагдах боломжтой бүх зүйлсийг хэлнэ. Жишээвэл фенотипийн гарцаагүй нэг хэсэг бол цусны бүлэг юм. Тэд зүгээр л хүн рүү харахад харагддаггүй.

Биологийн чиглэлд фенотип нь генотипээс ялгаатай юм. Энэ нь 1911 онд организмын удамшил болон удамшил юу үүсгэдэг болохын ялгааг тодорхой болгохын тулд Вильгельм Йоханнсен энэхүү санааг дэвшүүлж байсан. Энэхүү ялгаа нь Август Вайсман-ы дэвшүүлж байсан үр хөврөлийн сийвэн (гаметууд эсвэл тэдгээрийн үүдэл эсүүд) ба соматик эсүүд (бие)-н ялгаатай төстэй юм.  

Фенотип нь байгалийн шалгаралд өртдөг тул чухал юм.

"Дарвинаас өнөөг хүртэл ихэнх хувьслын судлаачид бие даасан организмыг сонгон шалгаруулалтын гол объект гэж үзсээр ирсэн. Үнэн хэрэгтээ энэ бол сонгон шалгаруулалтад харагдах бодгалийн  ​​нэг хэсэг болох фенотип юм." Эрнст Майр

Фенотипийг голчлон генээр тодорхойлдог бөгөөд хүрээлэн буй орчны хүчин зүйлс нөлөөлдөг. Тиймээс организмын геномыг мэдэх нь түүний фенотипийн талаар нарийн таамаглал өгдөггүй.