[go: up one dir, main page]
More Web Proxy on the site http://driver.im/Jump to content

сүү

Викитоль-с

Монголоор

[засварлах]

Үгийн гарал

[засварлах]

Үгийн дуудлага

[засварлах]

сүү

Үндэсний бичиг

[засварлах]
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠨ
(сүн)

Галиглах зарчим

Үгийн утга

[засварлах]
I нэр.
  1. Сүүн тэжээлт амьтны дэлэнгээс гарах, үр төлөө тэжээх уураглаг, цагаан шарангуй шингэн
II нэр.
  1. Зарим ургамлын сүү шиг цагаан өнгийн шүүс
III.
  1. сүүн шүд (хүүхэд, зарим амьтны нялхын шүд), сүүн сар (буриадын наймдугаар сар).

Ойролцоо үг

[засварлах]

Нийлмэл үг

[засварлах]
сүү буух - сая төрсөн хүн, малын хөх дэлэнд сүү орж эхлэх
сүү дэврэх - тогоотой сүү буцлан дэвэрч гарах
сүү загсаах/сүү дөвийлгөх - хөөрүүлсэн сүүн дээгүүр өрөм тогтсоны дараа зөөлөн гараар дахин халааж, өрөм нь дундаа дөвиймөгц галаа багасгах
сүү орох - хөхний сүү нэмэгдэх
сүү өргөх - сүүгээр цацал өргөх
сүү саах - төллөсөн эх малын сүүг нь сааж авах
сүү хөөрүүлэх - сүүг буцалгаж хөөстүүлэх
сүү өргөх - бэлгэ ерөөл тавьж сүү цацах
сүү татрах - сүү багасах
сүү хөөрөх - сүү буцлах
сүү хөөрүүлэх - сүү буцалгах
сүү цоохортох - сүүг самарсны дараа хөөс нь цоохортон арилж, өрөм болон загсах
сүү цохих - сүүний заводод сүүг тусгай хэрэгслээр боловсруулах
сүү ээдүүлэх - түүхий сүүг тогоонд хийж, бага зэрэг халаагаад тарагны хөрөнгө хийж самран тараг, бяслаг хийх
сүүгээр гулгих - нялх хүүхэд цатгалдах, дотор нь эвгүйцсэнээс сүүгээ буцааж гаргах
малын сүү - малаас гарах сүү
эхийн сүү - хүний сүү
богшоосон сүү - өтгөрүүлсэн, лаазанд хийсэн сүү
борцолсон сүү - хатааж талхалсан сүү
хуурай сүү - хатааж талхалсан сүү
гашилсан сүү - муудаж гашилсан сүү
ээдсэн сүү - исэлдэж хувилсан сүү
түүхий сүү - боловсруулаагүй саам
цайны сүү - цай сүлэх сүү
сүү муутай - сүү муу гардаг, сүүний гарц бага
сүүний булчирхай - хүн, мал амьтны хөх дэлэнгийн доторх сүү шүүрүүлдэг булчирхай
уураг сүү - дөнгөж төрсөн хүн, малын сүү
шар сүү - а.бяслаг шахах, ээзгий буцалгах, сүүг ээдүүлэхэд ялгаран гарах шингэн; б.сүү цагааг холих, дан цагааг шүүхэд түүнээс ялгарах шингэн
сүүн цацал - сүүгээр газар дэлхийд дээж өргөх
сүүн шалхиаг - намар гүүний саамтай аарц хольж буцалгаж уух идээ
тэмээн хөхийн сүү - тэмээн хөх гэдэг ургамлаас гарах сүү мэт зүйл
далан түрүүний сүү - далан түрүү гэдэг ургамлаас гарах сүү мэт зүйл
сүүн хөрс урга. - хөх өнгийн цэцэг бүхий суйхын навчтай адилавтар, өндөр иштэй хорт ургамал; Эрт үед суманд түрхэж гөрөөс агнадаг байв
сүүн үндэс урга. - саримсгийн адил, хэлтэсгүй усанд ургадаг сайхан амт бүхий ургамал

Зөв бичихзүй

[засварлах]

Үг хувилгах зарчим

Кирил бичгийн зөв бичихзүй

[засварлах]

сүү нэр. сүүний, сүүнд, сүү­гээр, сүүнээс

Үндэсний бичгийн зөв бичихзүй

[засварлах]

ᠰᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠨ ᠊ᠣ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠨ ᠳ᠋ᠣ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠨ ᠊ᠢ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠨ ᠡᠴ᠊‍᠊ᠨ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠨ ᠪᠡ᠊ᠷ
ᠰᠣ᠊᠊ᠢ᠊᠊ᠨ ᠲ᠋‍ᠠ‍᠊ᠢ

/~ий /~д /~г /~ээс /~ээр /~тэй

Орчуулга

[засварлах]

Хоршоо үг

[засварлах]
  • сүү тараг - малаас гарах сүү болон түүнийг исгэж хийсэн нэгэн зүйл ундаа
  • сүү тос - малын сүү болон түүнээс гарган авах тос
  • сүү цагаа - сүү болон түүгээр хийх идээ
  • мах сүү - яс, арьсны завсар байх нэхдэс болон хүн, амьтны хөх дэлэнгээс гарах уураглаг шингэн
  • сааль сүү - сүү, цагаан идээ
  • саам сүү - малын сүү

Товчилсон үг

[засварлах]
МСҮХ Монголын Сүү Үйлдвэрлэгчдийн Холбоо
СБК Сүү Бэлтгэлийн Контор
СТМФ Сүү Тосны Механикжсан Ферм

Хэлц үг

[засварлах]

Өвөрмөц хэлц

[засварлах]
сүүн зам - тэнгэрийн оёдол
сүү долоосон гөлөг шиг - гэм хийсэн юм шиг гөлөлзсөн, хүний өмнөөс эгцэлж харж чаддаггүй дальдчаа
сүү шиг дотортой - цагаан санаатай, сайхан сэтгэлтэй
сүүний хариу цус - ачийг өшөөгөөр, сайныг муугаар хариулах
сүүтэй л бол эх - биед нь ашигтай л бол сайн
сүү долоосон гөлөг шиг - (үл тааш.) аймхай, гөлөлзүүргөлөлзсөн, бантсан
сүүг самран айргийг бүлэх - хутган самууруулах~Гуйлдар хошууч зальт хааны толгойг нь тас цавчин авч үснээс нь амандаа зууж, бүгдийн өмнө тэргүүлэн нэгэнт хашхиран шувтлан алан сарниулж очих нь сүүг самран айргийг бүлэх мэт хойд зүг цусан зам гарган очъё айн халдах хүнгүй (Инжаннаши, Хөх судар).
сүүн мөртэй - сайн, бэлгэшээлтэй~Сайхан сэтгэл хэзээд сүүн мөртэй байдаг юм байна. Хань минь бүрэн эдгэрч хамт олныхоо дунд эргэн ирж байгаад та бүгдийн оруулсан тус дэм их шүү, хэзээд санаж явах болно оо.
сүүнд халсан хүн тараг үлээх - ихэд хаширах, хашир суух~Би тэртэй тэргүй чононд дахин уруулж чадахгүй, ёстой л сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгч болчихоод байна (Зян Рун, Чонон сүлд). ~Хүрэл сүүнд халсан хүн тараг үлээнэ гэгчээр бидний ард монгол хэлтэй хүн тавин чагнуулж байж магадгүй гэж бодов (Д.Намдаг, Цаг төрийн үймээн).
сүүнд хормой нь дүрж, сүрэгт нь уурга барих - буянд нь бузар оруулах~Сүүнд хормой дүрж, сүрэгт уурга барьсан гэж бодохлоор нүдэнд хүйтэн харагдаж, сэтгэлд сэвтэй санагдаад байх юм.
сүүлийн тэмээний ачаа хүнд - тооцоогүй, үлдсэнийг хамж ачих, ажил овоорох~Одоо он дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдсэн боловч “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэгчээр энэ сар нэлээн ачаалалтай байх нь.

Хэвшмэл хэлц

[засварлах]
Архи шартай
Шашин хортой
Сүү шимтэй
Сүжиг харштай
Сүү байвал цай ч мундахгүй
Зүтгэл байвал бүтээл ч мундахгүй
Сүү гашилбал язмаг
Мэргэд ганцаардвал өнчин
Сүү горьдсон муур шиг
Сүүл долоосон чоно шиг
Сүү гэж будаг
Шанага гэж худаг
Сүү мэт цагаан сэтгэлтэй
Түлхүүр мэт уран аргатай
Сүү хийсэн савын үнэр нь гарахгүй
Сур иддэг нохойн ховдог нь гарахгүй
Сүү хөөрвөл гал дээр
Сүх сугарвал толгой дээр
Сүү хөөрүүлбэл галаа тат
Сүх сугарвал толгойгоо тат
Сүү цагаан боловч гашилбал язмаг
Суут мэргэд ч ганцаардвал өнчин
Ус асгахад хайран гэдэггүй
Сүү асгахад хайран гэдэг
Ус сүүг арвитгана
Сүү усыг цайлгана
Ус хар ч бол сүүний өнгийг харлуулахгүй
Сүү цагаан ч бол уснаас ялгарахгүй
Үнээ нь хар боловч
Сүү нь цагаан
Үнээ үхэхдээ
Сүү орох гэх шиг

Аман зохиолд орсон нь

[засварлах]

Зүйр үг

[засварлах]
Сүүгүй хонь холбоонд дуртай
Номгүй лам ямбанд дуртай

Тайлбар: юм мэдэхгүй байж, хоосон сүрчигнэх

Сүүнд нь хуруугаа хийсэнгүй
Сүрэгт нь уургаа барьсангүй

Тайлбар: эрх ашигт нь халдсангүй, хөрөнгө хогшлыг нь хөндсөнгүй

Сүү хийсэн савнаас үнэр нь гарахгүй
Сур иддэг нохойны ховдог нь гарахгүй

Тайлбар: сурсан занг болиход хэцүү

Сүү гашилбал язмаг
Мэргэд ганцаардвал өнчин

Тайлбар: хань нөхөр, ах дүүгүй ганцаардах хэцүү

Сүү мэт цагаан сэтгэлтэй
Түлхүүр мэт уран гартай

Тайлбар: сэтгэл сайхан, ажилд чадамгай

Сүүг хөөрүүлбэл галаа тат
Сүх сугарвал толгойгоо тат

Тайлбар: болгоомж чухал

Сүүний өнгө цагаан боловч будаг болдоггүй сүүдрийн бие нь их боловч барьж болдоггүй

Тайлбар: юм бүхэн өөрийн чанар хэмжээнээс давдаггүй

Сүүнд халаад тараг үлээж
Сүүлдэж ирээд хоймор гарах

Тайлбар: давшуурах, даврах

Сүүнд халсан хүн тараг үлээнэ

Тайлбар: ичиж зовсон хүн юу ч хийж мэднэ

Цэцэн үг

[засварлах]
Сүүг самарч буцалгахыг зогсоохоор тогооны ёроолын галыг унтраа

Тайлбар: үйл явдлын оньсыг олж асуудлыг угаас нь шийдвэрлэх нь чухал